+976 9590-1970 info@mongoliancontempballet.com
Хан-Очир

Гоцлол Бүжигчин

“Lissome ballet studio”-ийн багш, үүсгэн байгуулагч Төмөрсүхийн ХАН-ОЧИР

Тэрээр 2000-2008 онд Украйн улсын Киев хотын балетын сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн. 2008-2009 онд Украйн улсын Киев хотын “Үндэсний театр”-т болон 2009-2010 онд Серби улсын “Үндэсний театр”-ын балетын жүжигчинээр ажиллаж байжээ. Мөн 2010 онд Украин улсын Одесс хотын “Үндэсний театр”-ын балетын жүжигчинээр ажиллаж байсан туршлагатай. УДБЭТ-ын Балетын жүжигчин гоцлоочоор 2010 оноос хойш ажиллаж байна. ШАГНАЛ:

2016 онд БСШУСЯ-ны "Хүндэт жуух бичиг"

2018 онд МУ-ын "Соёлын тэргүүний ажилтан"