+976 9590-1970 info@mongoliancontempballet.com

“Gravity Shop” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн “Gravity Shop.mn” нь худалдааны цахим орон зайг бий болгож, цахим худалдааны үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, худалдан авахтай холбоотой үүсч буй харилцааг зохицуулна.

Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:

“Цахим худалдааны систем” гэж Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй албан цахим хуудас https://Gravity Shop.mn/ болон ухаалаг утсанд зориулсан Gravity Shop аппликейшнийг (цаашид “Gravity Shop” гэх)

“Хэрэглэгч” гэж энэхүү Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, “Gravity Shop”-г хэрэглэж буй иргэний эрх зүй бүрэн чадамжтай иргэн

“Албан ёсны гэрээт борлуулагч”- Бараа бүтээгдэхүүн борлуулах болон үйлчилгээ үзүүлэх албан ёсны эрхтэй хуулийн этгээд, хувь хүнийг

Хэрэглэгч нь “Gravity Shop”-д нэвтэрсэн эсхүл бүртгүүлсэн үеэс эхлэн Үйлчилгээний нөхцлийг мөрдөх бөгөөд тухайн үеэс уг нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

“Gravity Shop” нь Албан ёсны гэрээт борлуулагчийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг Хэрэглэгчдэд хүргэж, танилцуулах болон худалдан авалтыг цахимаар хийх боломжийг өөрсдийн цахим худалдааны системээр дамжуулан Хэрэглэгчид олгоно.

“Gravity Shop”-д байршуулсан бараа бүтээгдэхүүнийг шууд нийлүүлэх (бэлэн бараа), үйлдвэрээс нийлүүлэх гэж ангилна.

Үйлдвэрээс нийлүүлэх бараа бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт болон хил, гаалийн үйл ажиллагааны улмаас барааг хэрэглэгчид хүргэх хоног тодорхой хугацаагаар саатаж болзошгүй тухай Албан ёсны гэрээт борлуулагчийн мэдээллийг үндэслэн тухай бүр “Gravity Shop”-оос Хэрэглэгчид мэдэгдэнэ.

Хэрэглэгч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авалт хийх боломжтой.

Энэхүү Үйлчилгээний нөхцлийг хэрэгжилтэд “Gravity Shop” ХХК болон Хэрэглэгч нар нь хамтран хяналт тавина.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийн барааг сар бүрийн 01-ний өдөр хүргэлтэд гаргахгүй бөгөөд зөвхөн 21 нас хүрсэн хүнд үйлчилнэ.