+976 9590-1970 info@mongoliancontempballet.com

1. 2012 оноос эхлэн Монголын Балет Хөтөлбөр нь Хөгжим Бүжгийн Коллеж буюу Монгол Улсын Консерватори-ын залуу бүжигчид болон багш нарыг Колорадо Балетын Зуны Эрчимжүүлсэн Хөтөлбөрт (SIP) олон төрлийн бүжгийн сургалтанд хамруулагдаг.

2012 онд хамгийн анх Энхбатын Тэнүүн бүжигчин,

2013 онд Басүхийн Батчимэг, Ганхуягийн Маргад-Эрдэнэ, Шинэбаярын Ундрал, Чинбатын Дүүрэнжаргал, Батцэнгэлийн Дөлгөөн, Энхбатын Тэнүүн гэсэн 6 бүжигчид болон багш Номин - Эрдэнэ,

2014 онд Мэндбаярын Тэргэл, Мөнх-Эрдэнийн Тэлмэн, Алдарын Тэмүүлэн, Батцэнгэлийн Дөлгөөн, Энхбатын Тэнүүн гэсэн 5 бүжигчид ба багш Номин - Эрдэнэ,

2015 онд Чинбатын Дүүрэнжаргал, Дашдоржийн Нацагдорж, Цэрэнсономын Хишигжаргал, Энхбатын Тэнүүн гэсэн 4 бүжигчид ба багш Энхчимэг,

2016 онд Батнямын Марал, Баярдоржийн Ууганбилэг, Оюуны Даваадорж, Энхбатын Тэнүүн гэсэн 4 бүжигчид ба багш Долгормаа,

2017 онд Бямбацэрэнгийн Халиунаа, Бат-Очирын Лхагвадулам, Хүрэлбаатарын Галтулга, Энхбатын Тэнүүн гэсэн 4 бүжигчин ба багш Өлзийсайхан тус тус хамруулсан.

2. 2018 онд 5 жилийн туршид Колорадо Балетын Зуны Эрчимжүүлсэн Хөтөлбөрт Монголын залуу бүжигчдийг явуулсаны дараа, Хөтөлбөрийн захирал Д. Оргилтуяа Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр болон Монголын Улсын Соёл Урлагийн Их Сургуулиас 6 мэргэжлийн бүжигчид Австрийн Вена хотод зохион байгуулдаг Импульстанц - Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадам руу явуулсан.

Европд зочилж байсан үеэр тэд мөн Австрийн Шладминг хотод болон Германы Берлин хотод тоглолт хийж, Монгол бүжигчдийн тухай илүү танин мэдэх арга хэмжээнүүд болсон.

Импульстанц гэж юу вэ? Тоглолтууд, сургалтууд, судалгааны төслүүд болон нийгмийн хөтөлбөр.

Орчин үеийн бүжгийн маргаашийн чиг хандлагыг тогтоодог наадам. Жил бүр Импульстанц нь алдартай багш нартай бүжиглэж, бүжгийн бүх төрлүүдийг судлах боломжыг мянга мянган оролцогч, анхдагч бүжигчид болон мэргэжилтнүүдэд олгож, тэд нарт уулзалт зохион байгуулдаг.

Бид Жо Алегадо, Жанет Панетта, Саймон Майер зэрэг олон нэр хүндтэй бүжиг дэглээч багш нартай хамт бүжиглэж, мэдлэг солилцох аз завшаан тохиож, Вена хотод 2 долоо хоног өнгөрлөө.

3. 2019 оны 08 сарын 06–11 ний өдрүүдэд манай хөтөлбөрийн 5 бүжигчин Ууганбаярын Анужин, Дашдоржийн Нацагдорж, Алдарын Тэмүүлэн, Бямбацэрэнгийн Халиунаа, Энхбатын Тэнүүн нар ОХУ-н Москва хотын Тодлес балетын гоцлол бүжигчид Анастасия Сословская, Ильдар Гайнутдинов болон бүжиг дэглээч Алексей Радев нараас сургалт авч өөрсдийн чадвараа дээшлүүллээ.

4. Тулааны Урлагийн Мастер Класс, тулааны урлагийн олон улсын хэмжээний мастер Дамдинсүрэнгийн Цэендаш багш, 2020 оны 8-р сар, Улаанбаатар, Монгол